“Нарантуул” Олон улсын худалдааны төвийн бөс бараа хэсэгт энэ сарын эхээр гал гарч бас л олон хүнийг хохироогоод байгаа билээ. Захын эзэн Ш.Сайхансамбуу өөрийн твиттер хуудаснаа “Нарантуул бол миний зах биш олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байна. Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” гэж жиргэж байсан. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд гурван ч удаа “Нарантуул” захад гал гарч, түрээслэгчид хохирч үлдсэн. Ш.Сайхансамбуугчадах гэсэн нэгэн ингэж иргэдийг хохироож байна уу, эсвэл түрээслэгчид нэг нэгнээ чадах гэж гал тавьж байна уу гэсэн асуулт олны дунд гарч байсан. Ямартай ч олон айл өрхийн амьжиргааг залгуулдаг тус захад гарсан галын шалтгааныг албаныхан шалгаж байгаа хэмээн Ш.Сайхансамбуу өмнөх долоо хоногт хэлж байсан. Гал гарсанаас хойш галын шалтгааныг зөв гаргуулахаар шүүх цагдаа, онцгой байдлын хаалга татаж завгүй явсан тэрээр нэгэн хувийн эмнэлэгт хэвтэж буйгаа хэлж байна. Зүрхний цохилт ихсэж, даралт ихсээд эмнэлэгт хэвтэж байна гэх түүний хувьд ажил амьдрал нь зогсчихоод байгаа олон түмний ар гэр бүлийн амьдрал хэцүү буйг ойлгож шаналж буйн илэрэл гэлтэй. Өмнө нь хүнсний зах шатах үед олон түрээслэгчийн амандаа орсон үнийг тэрээр барагдуулж байсан бол энэ удаа ч олон хүн түүнээс хохиролоо барагдуулж мөн ажлын байраа хурдан гаргаж өгөхийг зүг зүгээс шаардаж буй аж. Ийнхүү Ш.Сайхансамбуугийн бие сэтгэлээр тоглоод буй хүнд хэлэхэд энэ хүний ард олон зуун гэмгүй түрээслэгчдийн аж амьдрал зогсонги байдалд хүрээд байна. Ш.Сайханбамбуутай тоглох хувийн тоглолтоо ард иргэдийн амьдралаас холуур хийж баймаар юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …