Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт дахь Их нартын байгалийн нөөцийн тусгай хамгаалалттай газарт 1000 гаруй аргаль нутагшиж байна. Одоогоос арваад жилийн өмнө тус газарт 300 хүрэхгүй аргаль нутагладаг байсан бол орон нутгийн удирдлагаас Их нартын байгалийн нөөц газар нутгийг хамгаалах хамгаалалтын захиргааг байгуулснаар аргаль, угалзыг хамгаалж, өсөн үржих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Аргаль, угалзыг манай улс 1953 онд дархан цаазтай болгож, “Улаан ном”-д бүртгэжээ. Одоогоос гучин жилийн өмнө тодруулбал, 1985 онд 60 мянган толгой аргаль, угалзтай байсан бол 2012 онд 13 мянга орчмыг тоолсон байна.