Согтуу дугуйчин автобустай шүргэлцжээ

628fdffe85dddad2great

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 16 хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 3, Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн баруун замд Ц нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо “Автобус нэгдэл” ХХК-ны Daewoo BS -106 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцэн зорчигч 52 настай эмэгтэй А гэмтсэн. Унадаг дугуй унаж явсан Ц, зорчигч А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байжээ.

Хөдөө орон нутагт, Завхан аймгийн Яруу сумын Хүйтний малгай гэх газар “Тоёота Ландкруйзер” маркийн С жолоочтой автомашин онхолдож зорчигч 44 настай эмэгтэй Д нас барж 2 хүн гэмтсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 …