АСЕМ-ын зочдод үйлчлэх 43 автобусыг Солонгосоос авна

43kdcj99n3pu6pucqg6dbvtabmЗам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ.

АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар сайтай, хямд өртөгтэй, 45 хүний суудалтай, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн автобус авахаар ярилцжээ.
Автобусуудыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэх аж. Харин жолооч нарыг сургах, автобусуудыг хадгалж, хамгаалах, маршрут тогтоох, зочид төлөөлөгчдөд үйлчлэх ажлыг Авто тээврийн үндэсний төв хариуцна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …