Тендерт нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, ирсэн саналууд батлагдсан төсвөөс хэтэрсэн шалтгаанаар зарим тендерийг дахин зарлахаар боллоо.Тухайлбал, Ханын материалын үйлдвэрийн бохирын шугам өргөтгөх ажил, Бохир усны 12- а,б магистрал шугамын өргөтгөлийн ажлын тендерийн батлагдсан төсвийг нэмж шинэчлүүлэхээр үнэлгээний хороодын дүгнэлт материалыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэсэн.
Хөрөнгө оруулалтын газраас төсвийг дахин шинэчилж, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар тендерийг дахин зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах юм.
Ажил, үйлчилгээний онцлогоос хамаарч, аж ахуйн нэгжүүдийн чадавхи дутуугаас тендерт санал ирүүлэхгүй тохиолдол байх боловч дээрх ажлуудын хувьд батлагдсан төсөвт өртөг бага байгаа нь сонгон шалгаруулалтын явцыг удаашруулж байна гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.