НӨАТ тойрсон асуултуудад Ерөнхий сайдад хариу өглөө

145923118756fa19d3f0623

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн иргэдийн анхаарал татах асуудлуудыг багцлан хүргэе.

Дөрөвдүгээр сард багтаад НӨАТ-ын буцаан олголтыг хийх чиглэл өглөө

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг өгөх үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өгсөн юм. Ийнхүү буцаан олголт хийхэд эхний ээлжинд зургаа орчим тэрбум төгрөг шаардлагатай аж. Энэхүү мөнгийг шийдвэрлэх чиглэлийг мөн Сангийн яаманд өгсөн юм. Дашрамд сануулахад, одоогоор найман мянга  орчим аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид, дэлгүүр, лангууны эздийн 34 хувь нь НӨАТ-ын баримт олгодог болжээ. Мөн www.ebarimt.mn сайтад нийтдээ 411 мянган иргэн бүртгүүлсэн байна.

145923119256fa19d80811e

НӨАТ-ын хуультай холбоотойгоор үнээ нэмбэл торгоно

Сүүлийн үед аж ахуй нэгж, иргэд НӨАТ-ын хуулийг далимдуулан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж байгаа тохиолдол асуудал багагүй гарах болжээ. Ингэсэн тохиолдолд тухайн үйлдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэн хариуцлага тооцуулах бүрэн боломжтой юм байна.

НӨАТ хэвлэл машин хэт өндөр үнэтэй юу

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ хэвлэх машиннь хэт өндөр үнэтэй, тус машиныг худалдан аваагүй бол 700 мянган төгрөгөөр торгож байгаа тул энэхүү машин “шахах” ажлыг 2019 он хүртэл хойшлуулах төслийг өргөн бариад байгаа. Тэгвэл албаныхан “НӨАТ хэвлэх машин үнэтэй байна гэсэн шүүмжлэл багагүй гарч байгаа. Үнэндээ тус машины үнэ дунджаар 350 мянган төгрөг байгаа. Иймээс иргэн, аж ахуй нэгжүүд хуулиа даган тус машиныг худалдан авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа мөн илэрхийлж байсан юм.

11

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …