Г.Түвшинжаргалыг батлан даалтанд гаргахаар боллоо

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр саатуулж, улмаар шүүхээс 14 хоног цагдан хорихоор шийдвэрлээд байсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр саатуулагдаад буй Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг ЦЕГ-аас прокуророор дамжуулан,шүүхэд гаргасан байна.

Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ.Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …