Даваа гарагт Тайвань улсын Тайпей хотын метроны буудалд ээжтэйгээ хамт дугуй унаж явсан дөрвөн настай охинд хутгатай этгээд халдаж толгойг нь тасдсан аймшигт хэрэг гарсан.
Энэ хэргийн улмаас Тайваний ард иргэд цочролд ороод байна.
Дэлхийн хамгийн аюулгүй орны хоёрдугаарт ордог арлын жижиг улсад энэ төрлийн гэмт хэрэг гардаггүй байсан тухай оршин суугчид ярьж байна. Судалгаагаар Тайвань улсад гэмт хэргийн тоо маш цөөн байдаг.
Үндэсний цагдаагийн газрын орлогч Хуан Цен Жуны хэлж буйгаар энэ бол гэмт хэргийн тухай асуудал биш, нийгэмтэй холбоотой асуудал гэж тодорхойлж байна.
Тэрбээр гэмт этгээдийг эрхэлсэн тодорхой ажилгүй, эмийн нөлөөнд байдаг, сэтгэцийн хувьд эмчлүүлж байсан зэргийг дурдаад нийт ард олонд хандаж тайван байхыг уриалсан юм. Олон нийтийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх систем сайн ажиллаж байгаа хийгээд өнгөрсөн жил гэхэд гэмт хэргийн үзүүлэлт хамгийн бага түвшинд хүртэл буурсан гэж хэлсэн байна.
Гэсэн хэдий ч , хэрцгийгээр охины амийг хөнөөсөн этгээдэд оноох цаазаар авах ялын төслийг хууль тогтоогчид өргөн барьжээ.
Цаазаар авах ялтай холбогдуулан Эмнести интернейшнл болон Европын парламентаас Тайвань улсад шүүмжлэлтэй ханддаг боловч Тайваньчууд үүнийг дэмжсээр иржээ.
Сүүлийн үед болсон гэмт халдлагын улмаас цаазын ялыг эргэн сэргээхийг ард түмэн шаардаж эхэллээ.
Эх сурвалж: www.TODAY.mn