БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд Цагдаагийн тодорхойлолт олгохгүй

thumb_sizeБНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл энэ сарын 21-нээс эхдэн энэ тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас олгохоо больжээ.

Учир нь Цагдаагийн байгууллагаас Солонгосын визний материал хүлээн авдаг итгэмжлэгдсэн байгууллагууд руу хилээр гаргахыг хориглосон иргэдийн жагсаалтыг нэгдсэн журмаар явуулсан байна. Иймээс иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор цагдаагийн тодорхойлолт олгохоо больсон гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Хэрэв виз хүсэгч иргэнээс цагдаагийн газрын тодорхойлолт шаардсан бол Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдэгдэхийг анхааруулав.

эх сурвалж: Buzznews.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …