Тариаланчдын хөдөлмөрийг улс үнэлэхгүй байна

gazar tarailanaaa  Улсын хэмжээнд 60 гаруй мянган иргэн, 339 аж ахуйн нэгж дотоодын хэрэглээг хангаж чадахуйц төмс, хүнсний ногоо тариалдаг байна. Харин манайд шинэ ургацаа өвөлдөө хадгалчих  зоорь агуулах байдаггүйгээс хурааж авсан төмс, хүнсний ногоогоо муутгаж, улмаар урд хөршөөс хүнсний ногоогоо оруулж ирдэг. Энэ жил тариаланчид маань нэгдэн  6 дүүрэг  28 цэг байгуулж  өөрсдийн гараар тарисан эрүүл Монгол ногоог  худалдаалах гэнэ. Манай улсын хувьд энэ жил дотоодын хэрэгцээгээ хангахуйц 300 мянган тонн ургац авах төлөвтэй байгаа бөгөөд агуулахын хувьд 170 мянган тонн ургац хадгалах боломжтой байгаа.

Иймийн учир тариаланчидын зүгээс шинэ ургацын ногоогоо борлуулах ажлыг яаравчлах хэрэгтэй гэж үзэж байна.

Ногоочид маань хавар намартаа нойр хоолгүй, хөл хүчээ урсган байж ургацаа хураан авдаг. Гэтэл тэдний энэ их хөдөлмөрийг  улс үнэлэхгүй байгаагийн нэг том илрэл нь жилийн жилд яригддаг  “ургацаа агуулах сав”. Энэ жил ч мөн адил энэхүү асуудлыг шийдэж чадсангүй. 6-р сард  ерөнхийлөгчийн сонгууль гэж хэдэн тэрбум төгрөгийг зүгээр нэг өнгөтэй хэвлэмэл цаас болгож орхисон. Гэтэл сурталчилгааны нэг өнгөт сэтгүүл дор хаяад мянган төгрөг нүүр нь олон бол тэр хэмжээгээр үнэ өсдөг. Тэрхүү үнэтэй сэтгүүл хэдэн мянган хувир хэвлэгдэж айл өрх бүрт тараагддаг. Ингэж дэмий өөрсдийгөө гоё болгож сурталчилхынхаа оронд аль болох хямд төсрөөр мөрийн хөтөлбөрөө хэвлүүлээд ард түмэндээ “шинэ ургац”аа хадгалах ганц агуулах бариад өгчихсөн бол Монголчууд жилдээ санаа амар ургацаа хураах юм.

Ugluu.mn

О.Наранцацрал

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …