Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ. “Хааны эрэлд” сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын энхийг дэмжих чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт ирэх тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 04-ний өдрүүдэд болохоор товлож байна. Энэ жилийн сургуулийн талаар Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн төлөө байгууллага”-ын ажиллагааны офицер Х.Ловэлл “Хааны эрэлд” сургуульд 2015 онд дэлхийн 23 орны цэргийн алба хаагчид оролцож байсан бол энэ жил дэлхийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцоно” хэмээн онцолж байгаа юм. Урьд нь явагдаж байсан хээрийн сургууль команд штабын сургууль, барилга, эмнэлгийн ажил дээр энхийг дэмжих ажиллагааны хүчин чадлыг сайжруулах сургуулийг шинээр оруулжээ. Түүнчлэн энэ жил нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглах, гар хийцний тэсэрч дэлбэрэх бодисын эсрэг тэмцэх зэрэг өмнө нь сургуулилтаар хэрэгжиж байгаагүй арга хэмжээ нэмэгдэж байгаагаараа онцлогтой.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …