УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлжээ. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэж заасан байдаг. Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл, доторх бүлэглэл, улстөрчдийн дотоод зөрчлийн улмаас бүтэн дөрвөн сар буюу 140 гаруй хоногийн турш эрүүл мэндийн салбар эрхэлсэн сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.Энэ бол тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, уруудал доройтлын ганцхан жишээ юм. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна” гэжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл