Тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдын зээл болон хаваржилт, мал төллөлтийн талаар мэдээлэл хийлээ

-ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун,

-Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал,

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Б.Манансан нар мэдээлэл хийж байна.

DSC00795

 Тариалангийн салбарт үзүүлж буй дэмжлэгийн талаар

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангах арга хэмжээ авч байна.

2015 онд үзүүлсэн дэмжлэгийн талаар

2015 оны тариалалтад зориулан 197 аж ахуйн нэгж, иргэнд 3.7 мянган тонн үрийн буудай, 619 аж ахуйн нэгж, иргэнд 481.2 тонн ургамал хамгааллын бодис, 41 аж ахуйн нэгж, иргэнд 998.9 тонн бордоог 0-30 хувийн,  618 аж ахуйн нэгж, иргэнд 2.1 мянган тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж ажилласан болно

Мөн уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд зориулан  435 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн, ургац хураалтад 250 аж ахуйн нэгж, иргэнд 776 тонн дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.DSC00798

Тариаланчдынхаа санхүүгийн чадавхитай уялдуулан 2015 онд  нийлбэр дүнгээрээ 15.7 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлснээс шатахуунд 7.7 тэрбум,  үрийн буудайнд 2.6 тэрбум,  бордоонд 1.2 тэрбум, ургамал хамгааллын бодист 4.0 тэрбум төгрөгийн дэмжлэг олгогдсон байна.

 

2016 онд үзүүлэхээр төлөвлөж буй дэмжлэгийн талаар

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгохоор хэрэгжилтийг зохион байгуулж байна.

 Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ  5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгоно.

Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8.0 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байна.

Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд 4 дүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшуулалыг олгоно.

УИХ, ЗГ-ын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25.0 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарав.

Хаваржилт, мал төллөлтийн мэдээлэл

-Мал  төллөлтийн  хувьд  улсын хэмжээнд 03 дугаар  сарыг 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь  буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байгаа нь  өмнөх 7 хоногоос 2.7 саяар нэмэгдлээ.  Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж,  төл бойжилт 97.8 хувьтай байна.

-Аймгуудаас авсан цаг үеийн мэдээллийг нэгтгэн дүгнэж үзэхэд: одоогийн байдлаар нийт малын хорогдол 799.7 мянга болж,  өмнөх долоо хоногоос 118.6 мянгаар нэмэгдлээ, үүнээс: тэмээ 255, адуу 29.3 мянга, үхэр 79.0 мянга, хонь 286.3 мянга, ямаа 404.8 мянга буюу оны эхний нийт малын 1.4 хувийг эзэлж байна.

-Хамгийн их мал хорогдолтой аймгууд нь Сүхбаатар (130211),  Увс (122275), Архангай (95517), Баянхонгор (78287), Завхан (77745), аймгууд байна.

-Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см (нягт 0.12-0.35 гр/см3)-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай;  

-Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см (нягт 0.10-0.27 гр/см3)-т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.

-Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын цасны зузаан, нягтаршил нь шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

-Ус, цаг уур орчны шинжилгээний газрын сэрэмжлүүлэх мэдээгээр өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурах, өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг нийт малчил, иргэдэд анхааруулж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …