ШӨХТГ-аас авто бензин дизелийн түлшний зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд худалдааж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бүрдэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн тухай өмнөх долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.Уг хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын зах зээлд худалдаалагдаж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ доод тал нь 50-100 төгрөгөөр буурах боломжтой байгааг судалгаагаар тогтоосон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадвар муудсан энэ үед авто бензин дизелийн түлшний үнэ буурахгүй байгаагаас шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ ч өндөр хэвээрээ байгаа тухай дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурах төлөвтэй байгаа тул нефть импортлогч компаниудад үнээ буулгаач гэсэн хүсэлтийг тавьсан билээ.
Уг ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөртэй “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”, Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны удирдлагууд уулзалт зохион байгуулан нөхцөл байдлын талаар ойлголцолд хүрч үнэ бууруулах эсэх тухай хариуг удахгүй өгөхөөр боллоо.