“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дураараа дулаан таслахгүй гэдгээ мэдэгдлээ

f2df3c59388d58890318440b0391b48e44ebe540ШӨХТГ-Т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсний нөхцөл байдлыг судаллаа.
Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчсөн байсныг тогтоож 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12.00 цаг дээрх байруудын дулааныг өгч зөрчлийг арилгууллаа.
Ийнхүү компани хоорондын зөрчлийн улмаас дунд нь хохирч байсан иргэд дулаанаа авч харин зөрчил гаргасан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ мэдэгдлээ

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …