50 000 төгрөгөөр юу авч болдогийг орон оронд суугаа Монгол залуус “гэрчилж” байна /фото/

Манайд МӨНГӨНИЙ худалдан авалт маш муу байгааг харуулсан залуусын давалгааг хүргэж байна

Германы цалингийн доод хэмжээ буюу энгийн үйлдвэрийн туслах ажилтан 1.000 Евро хавьцаа буюу 2.300.000 ₮ авдаг.
Өртөг өндөртэй гэгддэг Германд 50 гаруй мянган төгрөгөнд найдвартай евро стандартын баталгаатай зурган дээрх хүнсийг дэлгүүрээс худалдан авч байна. Гэтэл манайд худалч хүнд тэр хоёр хиамыг винотой авахад л 50.000₮ болох байх.
Эдгээр бүтээгдхүүнийг Монголын дэлгүүрт худалдаж авахаар ойролцоо тооцож үзэхэд 200.000₮ болж байна. Энд хүнсний бүтээгдэхүүн Германтай харьцуулахад 4 дахин үнэтэй байна гэсэн үг.

Гэтэл Монголын цалингийн доод хэмжээ 192.000₮.
Жишээ нь Цэвэрлэгч бүтэн сар шал угаагаад авсан мөнгөөр зураг дээр байгаа, нэг удаа баярын ширээ ч дүүргэж чадахгүй, хоолондоо ч хангалттай хүрэхгүй зүйл авна. Биднийг нийтээр нь ингэж бүр арай дэндүү ядуу, боолчилж өлөн зэлмүүн “амьдруулж” байна. Монголчууд нь ч ингэж байхыг хүлцэн тэвчин өнгөрөөж бор хоногоо өнгөрөөж амьдралаа дуусгаж байна.
Зоригтойгоор луйварчдаасаа салах хэрэгтэй.
Тэгвэл эх орондоо Эзэн болж хүн шиг амьдралыг хамтдаа босгоно.

 Гадаадад амьдардаг дэлхийн өнцөг бүрт тархан суугаа элэг нэгт Монголчуудаа, ойролцоо 50.000₮-т хэдий хэрийн хүнсний бүтээгдхүүн оршин суугаа газраа худалдаж авч болох талаар ЗУРАГ авч бидэн рүү илгээнээ үү. Үүгээрээ Төгрөгийн үнэгүйдлийг баримттайгаар баталж харуулах юм.

ANY any2 any3 aystr aystrial belgi franch german german1 german3 german4 hytad ital malaiz
mongol mongol1 mongol2 mongol3 oros portygal shewetsaru shwed sololongos solongos2 spain uwurmongol vashington xheh ypon ypon1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …