Өнөөдрийн байдлаар хамгийн хямд үнэтэй орон сууц СХД, БЗД, налайх, Багануур зэрэг нийслэлийн алслагдсан бүсэд байгаа бол хамгийн өндөр үнэтэй нь ХУД-т 4,8 сая төгрөгийн үнэтэй байна.
Судалгаагаар зах зээл дээр эзэддээ очиход бэлэн байгаа 28 мянган айлын орон сууцны 50 хувь нь бага үнэтэй буюу стандарт, 35 хувь нь стандарт сайн, 15 хувь нь тансаг гэсэн ангилалд багтаж байна.
Өөрөөр хэлбэл 50 хувийнх нь нэг метр квадратын үнэ дунджаар 1,7 сая төгрөг, 35 хувь нь метр кв нь 2-2,4 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд 2,5 саяас дээш төгрөгийн үнэтэй байгаа юм.
Орон сууц худалдан авах иргэдийн 70, 80 хувь нь хямд үнэтэй орон сууц авах хүсэлтэй байгаа ч эрэлтээ хангах хэмжээний нийлүүлэлт байхгүй учраас орон сууц борлуулагдахгүй, барилгын салбар уналтанд орж байна гэж судлаачид харж байна.
Мөн иргэдийн 86 хувь нь ипотекийн зээлд хамрагдах сонирхолтой байгаа. Гэхдээ зээлийн шалгуур чанга байгаа нь орон сууцны эрэлт буурах бас нэг шалтгаан болж байна гэсэн юм.
Барилгын салбар уналтанд орсон энэ үед компаниуд аль болох хямд үнээр орон сууцаа зарж байж хямралыг давна гэж судлаачид харж байна. Гэхдээ барилгын компаниудын хувьд энэ онд орон сууцны дундаж үнэ 10-12 хувиар буурсан. Үүн дээр дахиад иргэдийн эрэлтэд нийцүүлэн тэр бүр бууруулах боломж байхгүй гэдгий барилгын салбарынхан хэлж байна.
Эх сурвалж:zaluu.com