Иргэд БНСУ-руу хил нэвтэрч чадахгүй буцах нь ихэсчээ

7cbf0586d0065aa5a30fca5134e0d2fca981e1b7Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог.

Тэгвэл сүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байгааг Гадаад хэргийн яамнаас анхаарууллаа.

Untitled

Тодруулбал, манай улсын иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийг сайтар бүрдүүлээгүйгээс ийм асуудал их гарч байгаа аж.

Мөн тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визний хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой аж

Буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг байна. 
Иймд БНСУ-ын Чэжү хот руу аялахаар төлөвлөж буй иргэд аялалын зорилгоо нотлох баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж зорчих хэрэгтэй юм.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …