А.Энх-Орчлон: Би 400 гаруй машинтай

  • Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10Е сурагч А.Энх-Орчлон:
  • 12439066_171451506549129_4294310066954979619_n
  • Сайн байна уу. Чиний цуглуулга ихээхэн анхаарал татлаа? Хэдэн оноос хойш цуглуулав?
  • Яг хэдэн оноос гэдгээ мэдэхгүй. Эрэгтэй жоохон хүүхдэд хүмүүс маш их машин бэлэглэдэг байсан байх. Намайг 1-3 настай байхад ээж, аав хоёр Англи улсад сурдаг байсан. Тэгээд хийц сайтай машины моделуудыг явуулдаг байсан. Энэ үеэс л маш олон машинтай болж өөрөө энэндээ дуртай болж эхэлсэн байх. Одоогоор машинуудаа 14 орчим жил цуглуулж байгаа байх аа.
  • DSC00836
  • Хайрцагтай байгаа машинуудаа яагаад задлаагүй юм?
  • Задлаал тоос дараал алга болчихдог юм. Хүмүүс цуглуулга их сонирхоод авчих гээд байдаг. Сүүлийн үед тавиур, тавцангаар багтахаа болиод хураадаг болсон. Нэг гаргаж цэвэрлэх, янзлах, засварлахад маш их цаг ордог юм. Ихэнхдээ hotweels, matchbox -н машинууд байгаа. Энэ хоёр компанийн үйлдвэрлэсэн машины моделууд чанартай байдаг.
  • Машины загвар зохион бүтээгч болох хэмжээний хийц, донж маяг, загварыг харж өсөхөөр өөрийн эрхгүй сонирхдог болчихдог уу?
  • DSC00820
  • Мэдээж гоё машин хараад хүн бүр л “нүдээ унагадаг” шиг. Хийц хэлбэр нь тийм, ийм гээд л ярьж өгнө. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагч дэлхий дээр машин зохион бүтээж байгаа хүмүүс шиг үнэлэхгүй, мэдрэхгүй ч хэрэндээ “дуусахгүй” ярина шүү. /инээв/
  • Машинуудаа ерөнхийд нь хараад л таних уу? Дэлгүүрт гоё машины модель байвал их “шохоорхох” уу?
  • DSC00839
  • Дэлгүүрт машин харвал их шохоорхоно. Гэхдээ ихэнх загвар нь надад байгаа машинууд байдаг. Шинэ загварын машинууд зарим нь хуванцар хийцтэй, чанаргүй харагддаг. Миний цуглуулга ихэнх нь төмөр хийцтэй. Машинуудаа ерөнхий хараад бүгдийг нь танина. Энэ олон дотроос нөгөө 1969 оны doоdge алга байна гээд л эхэлнэ ш дээ.
  • Машины цуглуулгыг эрэгтэй хүүхэд бүхэн л хүсдэг байх. Машин цуглуулхад хэцүү зүйл бий юу?
  • DSC00840
  • Ах, дүү, хамаатан садан, найз нөхөд гээд гэрээр орж ирсэн хүн бүр уулга алддаг. Дараа нь авах гээд байдаг юм. Гэхдээ сүүлийн үед бүгд мэддэг болоод зориуд машин бэлэглэдэг болсон.
  • Бэлэглэдэг гэдэг нь чиний цуглуулганд зориулж уу?
  • Тийм. Гадаад дотоод явахаараа машин бэлэглэдэг юм. Энэ нь ч сайхан санагддаг.
  • Машин бүр өөрийн нэртэй, хийцтэй загвартай байдаг юмуу? Чиний модлелуудын хамгийн эртний загвар нь хэдэн оных байна?
  • 1953 оны… хамгийн сүүлийнх нь 2009 оны Ламбаржины загварын машин байгаа. Машин бүр өөр өөрийн өгүүлэмжтэй, хийцтэй байдаг.
  • Нийтийн тээврийн хэдэн төрөл байна?
  • Машин, Вагон, Хүнд даацын экскаватор байгаа. Ганц нэг Автобус байгаа. Онгоцны хэдхэн загвар байдаг. Гэхдээ түлхүү машины загвар цуглуулдаг болохоор тийм ч их биш л дээ.
  • Одоогоор хамгийн хайртай машин чинь юу вэ?
  • Хамгийн сүүлийн загварын модель болох 2009 оны загвар. Ер нь машины хамгийн сүүлийн загварууд нь гоё болоод байдаг. Гэхдээ 60-аад оны загваруудын хэв маяг илүү сонирхолтой санагддаг. Европ кинон дээрээс харагддаг загварууд их гоё байдаг.
  • DSC00845
  • Энэ модель бүр бодит гэсэн үг үү?
  • Үгүй. Мэдээж жинхэнэ машинаасаа үүдэлтэй загвар гэж байдаг. Гэхдээ хийсвэр, уран сайхны сэтгэмжтэй загварууд ч байдаг. Үлгэрийн киноны, хүүхдийн киноны загварууд бол дан модель хэлбэрээр байдаг юм.
  • DSC00827
  • Ирээдүйд машины тогмол цуглуулах уу, чиний мөрөөдөл юу вэ?
  • Ирээдүйд цуглуулгаа улам хөгжүүлж, хүссэн машинаа авч унана. Машиныхаа загваруудыг хадгалж өөрийн гэсэн хорго, тавиур хийлгэж өрж тавина гэж бодож байгаа. Цуглуулгууд бүтэн хана дүүргээд л эхлэхэд гоё санагдах байх. Бас маш хүн учраас нэлээд чанартай, даацтай зүйл хэрэг болох гээд байдаг юм.
  • Мөнгөн дүнгээр үнэлбэл хэд болох вэ? Цуглуулгаа зараач гэвэл зарах уу?
  • DSC00849
  • Нэг загвар нь 20 000 гаран төгрөг байдаг. Монголд тэгэж үнэлэгддэг. Мэдээж цуглуулгаа зарахгүй. Өндөр үнэ хүрсэн ч зарахгүй. Ирээдүйд бүүр олон машинтай болж энэ дэлхий дээр хийгдэж болох бүхий л загварыг хадгалж үлдэхийг зорино доо. Магадгүй зөндөө олон жилийн дараа хүүхэддээ өвлүүлэх ч юм билүү. /инээв/
  • Ярилцсанд баярлалаа. Өөрийн цуглуулгандаа үнэнч байгаагаар чинь бахархаж байна
  • Баярлалаа. Та бүгдэд ажлын амжилт хүсье.
  • Б.Саран
  • Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …