“​Эмэгтэйчүүдийн манлайлал” илтгэлийн онцлох ишлэлүүд

b96206ad-75ca-4625-b3b9-14285def2d33“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооүндэсний чуулган өнөөдөр Соёлын төв өргөөнд болж байна. Уг чуулганы “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тавьсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” илтгэлийн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал УИХ-аас, УИХ-д суугаа эмэгтэй гишүүдээс эхлэх учиртай
  • Амжилттай манлайлагчид цор ганцаараа тэрхүү том амжилтанд хүрдэггүй. Багаараа, байгууллагаараа л хамтдаа хүрдэг
  • Энгийнээр манлайлал гэдэг нь “хамтын ажиллагаа, үр дүнтэй харилцаа” юм#Д.Оюунхорол
  • Эмэгтэйчүүдийн манлайлал бол бидний үр дүнтэй хамтын ажиллагаа байх учиртай.
  • Түүхэн бүхий л цаг хугацаанд УИХ-д хүйсийн тэнцвэртэй байдал хангагдаж байсангүй#Д.Оюунхорол
  • Шийдвэр гаргах түвшний шат шатны байгууллага дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн боловч энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн шууд оролцоо өссөнийг илэрхийлэл биш юм.
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь хүнйи асуудлыг хүнд хамгийн ээлтэйгээр шийдвэрлэгдэх бодит боломжийг олгож байдаг.
  • Америкийн судлаач А.Липрахт “Эмэгтэй хууль тогтоогчид парламентад олонх болсон үед хүүхэд, нийгмийн хамгааллын бодлого сайжирдаг” гэж хэлжээ.
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулах үйл явц амар байгаагүй#Д.Оюунхорол
  • УИХ, Орон нутгийн сонгуулийн үйл явц ч эмэгтэйчүүдэд хялбар байсангүй.
  • Эмэгтэйчүүдийг намуудын нэрсийн жагсаалтад байрлуулахаас эхлэн бэрхшээл олон гардаг#Д.Оюунхорол
  • Эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах эрмэлзэл, манлайллын шинж чанарт ахиц гаргах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай.
  • “Эмэгтэйчүүдийн квот” бүгдийг шийдвэрлэж чадахгүй байгааг өнгөрсөн сонгуулийн туршлагаас харлаа#Д.Оюунхорол
  • Эмэгтэйчүүд зөвхөн квотын хэмжээнд найдалгүй өрсөлдөх чадвараа сайжруулах нь манлайллын нэн чухал шинж гэдгийг анхаарах цаг болжээ.
  • Өрсөлдөх гэдэг бол арцалдах, сөргөлдөх эсвэл барьцах тухай асуудал биш гэдгийг 20 жилийн улс төрийн амьдралын минь түүх надад үргэлж хэлж байсан.
  • Эмэгтэйчүүд өрсөлдөхдөө бусадтай бус өөртэйгөө өрсөлдөж ялах, өөрийнхөө байсан түвшинээс өндөрт гарч өсөх нь чухал байна#Д.Оюунхорол
  • Бид хорин жилийн дараа ямар болов, хэрхэн туршлагажив, хэрхэн улс төрд хатаагдав гэдгээ дүгнэн цэгнэж буй нь өнөөдрийн арга хэмжээний гол агуулга болох учиртай.
  • Улс төрч хүн аливаад тууштай байж, эрх ашгаа зөв эрэмбэлж чадвал эгэл жирийн хүмүүсийн сайхан сэтгэл, нугаршгүй итгэл дэмжлэгийг, агуу эрч хүчийг, сайхан энергийг авч чаддаг.
  • Улс төрч хүний хамгийн үнэт зүйл бол ард түмэнд амалснаа биелүүлэх, үнэнээ ярих явдал юм#Д.Оюунхорол
  • Эмэгтэйчүүд илүү өргөн цар хүрээнд улс төрийн бодлогыг харж, дүгнэж, стратегиа тодорхойлж чаддаг байхыг өнөөгийн улс төрийн амьдрал шаардаж байна.
  • Эмэгтэйчүүдээс өөрсдийнхөө асуудлыг ярих, шийдэх чадвараас гадна үндэсний хэмжээний асуудалд хандах бүтээлч, эрч хүчтэй хандлагыг хүлээж байна.
  • Эмэгтэйчүүд бид өнөөгийн нийгмийн хар барааныг өөрчлөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж,цуцалтгүй урагшлах ёстой#Д.Оюунхорол
  • Улс төрч эмэгтэй сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, аливаад зүтгэлтэй, тууштай, өөрийн бодолтой ханддаг, шулуун шударга байх нь л чухал.
  • Улс төрч болоход биднийг эмэгтэй юм даа гэж толгой илдэггүй#Д.Оюунхорол Илүү хатуу ширүүн өрсөлдөөн дунд явдаг.
  • Эмэгтэйчүүд улс төрийн манлайлагч болж өсөж хөгжсөнөөр бусад эмэгтэйчүүдийнхээ бартаат замыг засаж, чиглүүлж гэрэлтүүлж байдаг.
  • Бид нэгэн тойрогт багтаж нэгнийгээ хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Үүнийг би том эрх ашиг гэж ойлгодог.
  • Хичнээн хүнд хэцүү байсан ч өөрөөрөө байх зориг эмэгтэй улс төрч бидэнд байх ёстой гол шинж чанар билээ.
  • Эмэгтэй хүн нийгэм, ард иргэдийн харилцан ойлголцол, улс орны хөгжилд илүү нарийн торгон ухаанаар хандаж бэхжүүлэх чадвартай юм.
  • Гэр бүлийнхээ асуудлыг шийдэж чадсан ямар ч эмэгтэй хүн улс орныхоо төлөө тууштай ажиллаж чадна гэж Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайд М.Тэтчер хэлсэн нь бий.
  • Өнөөдөр 150 орчим мянган эмэгтэйчүүд өрхийн цалин хөлсгүй аж ахуйд голлон хөдөлмөрлөж байна#Д.Оюунхорол
  • Эмэгтэйчүүдийн цалин хөлстэй ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, өрхийн бизнесийг хөгжүүлэх, дэмжих, бага орлоготой эмэгтэйчүүдийг төрийн бодлогоор дэмжин тэтгэхэд түлхүү анхаараасай гэж эмэгтэйчүүд маань итгэж найдан биднийг сонгосон.
  • Монголд өнөөдөр 82000 эх өрх толгойлон амьдарч байна#Д.Оюунхорол Монголын 8 айлын нэгийг эмэгтэйчүүд толгойлж байна гэсэн үг.
  • Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх агуулга бүхий бодлого, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэй хууль тогтоогчид манлайлан оролцох учиртай.
  • Эмэгтэйчүүд санхүүгийн эрх чөлөөтэй байснаар бусдын хараат байдлаас гарч, өрх гэрийн өнөөдрийн амьдралдаа санаа зовних нь багасч өмч хөрөнгийн эзэн болж амьдралын хэвшил, дадал зуршилаа өөрчилж үр хүүхдээ өсгөж, чанартай боловсрол эзэмших боломжтой болно. Энэ ч мөн эмэгтэй хууль тогтоогчдын гол зорилго байх ёстой.
  • Эмэгтэйчүүдийн, хүүхэд гэр бүлийн нийгмийн асуудал шийдэгдээгүй цагт эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх оролдлого бүтэлгүйтэх нь тодорхой.
  • Манлайллыг өөрөөсөө, баг хамт олноосоо хамтран нийлж энэ танхимаас эхлүүлцгээе.

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …