АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэжээ

6d90f829-18b1-4c56-927a-8744e9962ca9
УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ.

Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан нам бол олон намаас бүрдсэн нам тул гишүүдийнх нь дунд үзэл бодлын зөрүү бий. МАН-аас мөнгө аваад янз бүрийн юм яриад яваа хүмүүс нь тэр МАН руугаа явах хэрэгтэй” гэсэн нь Ардчилсан намын гишүүдийг ихээхэн бухимдуулсан.

З.Энхболдын энэхүү хариу тайлбар нь Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдийг МАН-аас мөнгө аваад өөрийнхөө намыг шүүмжилдэг худалдагдсан хүмүүс гэснээс ялгаагүй сонсогдож байгаа юм.

Үнэхээр тус аймгийн Ардчилсан намын гишүүдээс хэн нэг нь МАН-ынхны ятгалгаар буюу тэдний мөнгөөр АН-ынхаа дотоод ардчилал болон иргэдээ үл ялгаварлах үзэл санааны тухай шүүмжлэл өрнүүлсэн бол түүнийг нь баримтаар нотлох шаардлагатай гэдгийг тус намын гишүүд, дэмжигчид шүүн хэлэлцэж, зарим нь “Биднийг МАН руу хөөж байгаа юм уу” хэмээн асуухад хүрсэн гэнэ.

Ийнхүү З.Энхболд дарга ойрмогхон намын нөхдөө ийм өвчтэй юмнууд манайд их байдаг, бас тэд нь худалдагдсан байдаг хэмээн ярьж байгаа нь энэ. Дархан-Уулын АН хоёр хуваагдаад олон жил болж байна. Энэхүү хуваагдсан байдлаасаа болж тус нам Дарханд эрх барьж чаддаггүй. Энэ удаа ч З.Энхболд даргынхаа дэмжлэгээр АН-ын дарга болсон Н.Мөнхдаш нартай Л.Наранбаатар өрсөлдсөн ч яаж ч чадалгүй ялагдсан юм.

Иймэрхүү байдлаас болж үл ойлголцол үүссэн нь өнөөдөр АН-ын даргыг Дарханы намынхаа хоёр хуваагдалыг улам хагарахад хүргэв бололтой.

https://youtu.be/l8qhfVrZ8M4

Эх сурвалж: Gereg.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …