Баатарлаг жаалуудад талархал илэрхийлжээ

92854Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоот айл шатаж байсныг 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан талаар бид мэдээллэсэн.

Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход таван ханатай монгол гэрт гарсан галыг тэд унтраачихсан байсан аж. Тиймээс Хөвсгөл аймгийн баатарлаг жаалуудыг аймгийн онцгой байдлын газар хүлээж авч уулзан талархал илэрхийлжээ.

Гал гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна /салхины хурд 9-14 мс/.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …