Их Британийн Хартфоршир гүнлигийн оршин суугч нэгэн эмэгтэй нисэх онгоцны буйдан дээр багтахгүй байсан учраас 83 килограмм жин хаяж, улмаар шалхайтал унжсан арьсаа авахуулахад 11 мянган доллар зарцуулжээ. 24 настай Эмбер Рөүз онгоцонд суух гэтэл хоёр хүний тасалбар авах хэрэгтэй болсон гэнэ. Тиймээс бүсгүй илүүдэл жингээ хаяхаар шийдсэн байна. Ялхайсан биетэй бүсгүй нэг суудал дээр яагаад ч багтахгүй байсан аж.
159 кг жинтэй байсан бүсгүй буруу хооллолтын улмаас илүүдэл жинтэй болсон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нэг найз нь цахим сүлжээнд түүний өдөр тутам зооглодог хоолнуудын жагсаалтыг байршуулсны дараа Рөүз өөртөө ихэд гутран биеийн тамирын танхимд очиж хичээллэх болсны дээр илчлэг багатай хоол идэж эхлэв. Турсныхаа дараа тэрбээр илүүдэл арьсаа авахуулах мэс ажилбар хийлгүүлээд, гэдэснийхээ харвинг үгүй хийлгэжээ.
Рөүз “Би энэ зун нөгөө нислэгээрээ дахин зорчихыг хүсэж байна. Мөн усны хувцастай гоёмсог биеэрээ гайхуулахыг хүсэж байна” гэж өгүүлэв. Косметик хагалгаа хийлгэхийн тулд тэрбээр мөнгөө тууштай хуримтлуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn