М.Зоригт ”Газ-24”-өөр гангарна

9aa0b3cbc0800177greatЗасгийн газрын авто баазад ажиллаж байгаад хувиараа 30 гаруй жил таксинд явж буй иргэн н.Ганбаатарт Зам тээврийн яамны сайд М.Зоригт Хөдөлмөрийн хүндэт медаль гардуулжээ. н.Ганбаатар гуай Оросын хуучны “Газ-24” маркийн машинтайгаа 1977 оноос хойш “нөхөрлөсөн” бөгөөд сүүлийн үед хайрлаад нэг их унахгүй байгаа гэнэ.

Үүнийг нь сонссон М.Зоригт сайд шагнал гардуулах үеэрээ түүнээс “Тантай хамт машинаар чинь долоо хоног явъя. Хөлс мөнгийг нь төлнө. Өдрийн хэдэн төгрөгөөр явахаа хэлчих” гэжээ. Харин н.Ганбаатар гуай “Сайд гуйж байхад явалгүй яахав” хэмээн ихэд сандарсан гэнэ шүү. Тэгэхээр нэгэн нартай өдөр хэт энгийнээрээ алдартай Зам, тээврийн сайд “Газ-24”-тэй хотын гудамжаар зугаалах бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …