УИХ дахь “Шударга ёс” эвсэл өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих гэнэ. Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэнэ.
Мөн Н.Батцэрэг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, “Шударга ёс” эвслийн даргаар ажилдаг. Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргын ажлаа өгөхөөр шийдсэн байна. Энэ бүх асуудлууд ирэх пүрэв гарагийн хуралдааны үеэр тодорхой болох юм.
Эх сурвалж www.wikimon.mn