Хакерууд Туркийн 50 сая иргэний нууц мэдээллийг онлайнаар цацав

Ерөнхийлөгч Рисеп Таийп Эрдоганыг оролцуулаад Туркийн 50 сая иргэний хувийн нууц мэдээллийг агуулсан мэдээллийн санг хакерын бүлэглэл онлайнаар цацсан байна. 49.611.709 ширхэг баримтаас бүрдэх энэхүү мэдээллийн санг Исландын бүлэглэл вэб хуудсандаа нийтэлсэн байна.

Хакерууд тухайн иргэний овог, нэр, регистрийн дугаар, хүйс, төрсөн газар, төрсөн өдөр, хаяг, амьдарч байгаа хот дүүрэг гэхчилэн нарийвчилсан мэдээллийг багтаасан 6,6 гегабайт хэмжээтэй файлыг энэхүү сайтад оруулсан байна. Энэ халдлага улс төрийн сэдэлтэй байж болзошгүй гэж албаныхан үзэж байна. Энэ хүү мэдээллийн санг Финляндад төвтэй серверт оруулжээ. Гэсэн ч мэдээллийг дэлгэсэн эх сурвалж хэн гэдэг нь тодорхойгүй бөгөөд эдгээр мэдээлэл нь хувь хүний мэдээлэлтэй холбоотой нийтийн захиргааны албанаас гарсан баримт байж болзошгүй байна. Нэрээ нууцалсан бүлэглэлийн хакерууд Турк улсад нэг бус удаа халдаж байжээ.

Хамгийн сүүлд тус бүлэглэл Туркийн Аюулгүй байдлын ерөнхий удирдах төвийн 17.8 гегабайт мэдээллийг онлайнаар цацаж байсан. 2015 оны дунд үеэс хойш Туркийн зүүн өмнөд хэсэг дэх Курдүүд голдуу суурьшсан газруудад Курдын Ажилчин намын эсрэг цэргийн ажиллагааг Туркийн засгийн газраас явуулсан. Курдын Ажилчин намыг Туркүүдийн террорист байгууллага гэж үздэг бөгөөд ерөнхийлөгч Эрдоган цэргүүдийг төвийг сахиулах уриалга гаргаж, энх тайвныг тогтоох цаг боллоо хэмээн хэлсэн юм. Курдүүд бол Туркийн хамгийн том үндэстний цөөнх бөгөөд тэд удаан хугацааны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр байна.Туркийн засгийн газрын зүгээс эхлүүлсэн цэргийн үйл ажиллагааг ОУ буруутгаж байна. Европын эрх баригчид болоод хүний эрхийн бүлэглэлүүд Туркийн ажиллагааг энгийн иргэдэд муугаар нөлөөлж байна хэмээн анхааруулсан юм.

Эх сурвалж:time.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …