Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг…

amartuvshУлаанбаатарын худалдааны танхимийн гүйцэтгэх захирал О.Амартүвшин:

-Манай сонгуулийн тогтолцоо хачин байдлыг бий болгож байна. УИХ-ын гишүүн болохын тулд маш их хэмжээний мөнгийг зарцуулж, элдэв балай зүйл ярьж байж гарч ирдэг. Нэгэнт сонгуулийн тогтолцоо ийм учраас нам нь ч гэсэн хэн их мөнгө өгсөн хүнд тойрог өгдөг. Тойрогт очоод хамгийн их тэнэгтсэн нь ард түмэнд таалагддаг бөгөөд ийм сонголт хийчихээд тэр замбараагүй, эрх баригчид мулгуу байна гэж яриад байж болмооргүй байгаа юм.

Бүх түвшинд шударга өрсөлдөөний тухай ярьж эхэлж байна.  Намуудын санхүүжилт гэдэг шалтгаанаар болохгүй, бүтэхгүй хүн орж ирэхээс аргагүй болдог. Болж бүтэхгүй хүнтэй нам бас л болж бүтэхгүй зүйл хийж таарна. Мөн төрд гарахаараа тендер зэрэг олон боломж эдэлдгийг болиулах хэрэгтэй.

Уг нь УИХ гэдэг хууль тогтоох, иргэд хоорондын болон бизнесийн харилцааг зохицуулах, бизнесийн орчныг хамгаалах, эрүүлжүүлэх гэх мэтийн эрх зүйн зохицуулалт хийх ёстой байгууллага. Түүнээс биш, өдөржин шөнөжин, уралдаад мөнгө хуваарилаад байх тухай ойлголт биш л дээ.      

Эх сурвалж: Politik.mn   

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …