Эрэгтэй хүн найз охин, эхнэрээсээ хэр хурдан уйддаг вэ?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Захидлын маань гарчигнаас юу асуух гэж байгааг ойлгосон байх. Тэгэхээр би найз залуутайгаа үерхээд 5 сар гаруй болж байна.1459912073_couple

Бид хоёр хоёулаа 25-аас доош настай жирийн л хосууд гэхдээ нэг асуудал нь сүүлийн нэг сарын хугацаанд тэр надтай ерөөсөө унтсангүй. Бид хоёр хамт амьдраад 2 сар гаруй болж байгаа юм. Эхэндээ ч долоо хоногт  3-4 удаа унтдаг байсан.
Гэхдээ сүүлийн нэг сар тэврээд л илээд л үнсээд байгаа хэрнээ элдэв шалтаг тоочоод ойртохоо байлаа. Би ч эхэндээ яасан зүгээр үү гэхээр зүгээр, ядраад гээд байхаар нь хүн хүсэхгүй байхад татаж чангаагаад яахав гэж бодоод байсан ч сүүлдээ бүр ойлгохоо байлаа.
Надаас болсон юм болов уу гэхээр арай ч биш юм шиг. Ажлын газрын залуучууд, танилын хүрээнд байдаг залуус бол уулзъя танилцъя гээд байхыг бодоход бас ч гэж гайгүй хүүхнүүдийн тоонд ороод байгаам. Эсвэл ор хөнжилийн тал дээр байна уу гэхээр би хүссэн зүйлсийг нь хийгээд өгдөг болохоор хангалттай  л юм шиг байхын. Хамгийн сүүлийн таамаг нь өөр хүнтэй болчихож гэж таагаад байна.
Эсвэл би хий хардаад байна уу? Хосуудаас асуухад хамгийн удаандаа хэр удаан харилцаанд орохгүй байж үзсэн бэ? Эрэгтэй хүмүүсийн хувьд нэг сар хүнтэй унтахгүй байна гэдэг хэвийн үзэгдэл юм уу?
Надад хариулж өгөөч хүмүүсээ
 эрэгтэй хүн нэг сар болоод уйдаад байдаг юмуу?

Эх сурвалж:huuhnuud.com

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …