Бугын эвэр хууль бусаар түүвэл 5 хүртэлх жилийн ялаар шийтгүүлнэ

14599966395705c7dfb37d9

Буга эврээ хаях цаг ойртсон тул жил бүрийн өдийд иргэд эврийг түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авах тохиолдол ихээр гардаг байна. Хэрэв бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авсан бол 3-5 жилийн ял оноодог болохыг БОНХАЖЯ-ны холбогдох албаныхан анхааруулав.

Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг сэрэмжлүүллээ. Дээрх хугацааг Ойн тухай хуулийн 3.17 дүгээр заалтад гуравдугаар сарын 10-аас зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг хамруулсан байдаг аж. Түүнчлэн төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Бугын эвэр, чив сүүл авна” гэсэн зарын дагуу иргэд ой хээрт зорчих хөдөлгөөн олширч, түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа аж. Иймд ард иргэдийг зохих хуулиа дагаж мөрдөн, болзошгүй аюул гаргахгүй байхыг уриалсан юм.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …