Сум алдсан залууд хэрэг үүсгэжээ

667206db8d65d113great
СБД-ийн I хороонд байрлах ГХЯ-ны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт нохой устгагч 27 настай Б нохой буудах явцдаа сум алдаж “Тоёота Приүс-20” автомашиныг оножээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Тухайн этгээд галт зэвсэг ашиглах эрхгүй байсан учраас бууг хураан авч, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Нийслэлд нохой агнаж устгах тусгай зөвшөөрөлтэй төрийн өмчит нэг, хувийн хоёр компани үйл ажиллагаа явуулдаг байна. Муур, нохой устгах ажилд одоогоор 20 хүн ажиллаж байгаа гэх тоон мэдээлэл бий. Нохой устгалтын ажилчид Галт зэвсгийн тухай хуулиар буу эзэмших гэрчилгээ авч, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой аж. Эл хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас галт зэвсэг эзэмшигчдэд сургалт зохион байгуулж эхэллээ.
Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …