Орон сууцны борлуулагчид шалдаа буужээ

164f550c8b64e112f72fd12b181e4fb7originalМонголын эдийн засаг хямарч мөнгөтэй хүн байхгүй болсон. Өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд мөнгө алга” байна хэмээсэн. Амьдралын наад захын хэрэглээ болох хоол хүнсээс бусад борлуулалт мэдэгдэхүйц буураад байгаа. Ялангуяа өндөр үнэтэй тансаг барааны худалдаа бараг зогссон. Тав, зургаан жилийн өмнө Чингисийн талбайн зүүн талын Сентрал тауэрт хүмүүсийн нүдийг хужирлан нээгдэж байсан гадаадын брэнд барааны дэлгүүрийн ихэнх нь өнөөдөр хаагдаад байгаа.

Энэ үед борлуулалтгүй болоод байгаа өөр нэг салбар нь орон сууц. Засгийн газрын өгсөн мэдээллээр 30-аад мянган орон сууц борлуулагдаагүй байгаа аж. Нэгэн үе “авахгүй бол болино биз” хэмээн пээдийж байсан шинэ орон сууцны борлуулагчид шалдаа буужээ. Мөнгөө бариад ирэх хүнгүй болсон тэд байрыг нь үзэхээр ирсэн хүмүүсийг ч алдахыг хүсэхгүй байгаа бололтой. Загварын байрыг нь ирж үзсэн хүмүүсийн дунд азтан шалгаруулж iPhone 6S гар утас өгөх дээрээ тулжээ. Энэ “боломжийг зөвхөн Залуусын хотхон X Apartment олгож байна” гэсэн сурталчилгаа цацаж байна.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …