Эмч, мэргэжилтнүүдэд “халтай” хатуу хууль хэрэгжих нь

146009226257073d663f7ec

Эрүүл энхийн манаанд зогсч, энэлж шаналан өвдөж зовсон өвчтөнийг эмчлэх үүрэг хүлээсэн эмч, мэргэжилтнүүдийн эсрэг буюу тэдэнд “халтай” халгаатай хуулийн төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, сувилагч нарт зориулсан хуулийн төсөл арай л хатуудсан бололтой.

Тухайлбал, өвчтөнд хүнд гэмтэл учруулсан эсхүл нас барсан тохиолдолд  1-3 жил эмчлэх эрхийг заавал хасч,  70-80 сая төгрөгөөр торгоно. Хэрвээ энэ мөнгийг хохирогчийн талд төлж чадахгүй бол 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэж заажээ. Тэнсэн харгалзах ял байхгүй учраас тэнсэндэх ямар ч боломж байхгүй. Тэнсэн харгалзах ял нь 5 хүртэлх жилтэй хорих ял дээр яригддаг болохоор үүнд хамаарахгүй. Хэрвээ алдаа гаргасан эмч дээр заасан төгрөгийн хохирлыг барагдуулж, гэм буруугаа хүлээн хохирогчийн талаас уучлал гуйж хохирогчтой эвлэрсэн тохиолдолд 1-4 хүртэлх жилээр хорих ялыг нь бууруулах боломжтой юм байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 10,1-д зааснаар хүнийг санаатай алсан тохиолдолд  8-15 хорих ялаар шийтгэнэ. Гэтэл үнэндээ эмч хүн хүнийг санаатай амь насыг нь хохирооно гэж ажилладаггүй. Болгоомжгүй, боломжгүй байдлаас үүдэж хүний амь хохирох явдал энүүхэнд.  Гэтэл санаатай хүн алсан этгээд 8 жилийн хорих ял эдлэхээр шинэ хуульд заасан байгаа.  Харин хүний амь нас аврах гэж яваад алсан эмч мөн 8 жилийн хорих ял эдэлнэ. Үүнийг харьцуулахаар өш хонзонгийн сэдэлтээр ч юмуу,  эсвэл санаатай хүн алсан хүний хажууд өвчтөнийхөө амийг аврах гэж байгаад санамсаргүй байдлаар амийгнь хохироосон эмч адилхан ял авах нь шударга ёсонд нийцэх үү гэдгийг эмнэлгийн эмч, ажилтнууд хэлж байна.

Ямар ч эмч, сувилагч хүнийг ална гэж эмчилдэггүй, аварна л гэж зүтгэдэг юм даа. Эл байдлаас харахад дээрх хуулийн зүйл заалт эмч нарын хариуцлагыг чангатгаж, алдаа гаргахгүй байх болгоомжлолыг өгч байгаа хууль мэт харагдавч, нөгөө талаараа арай л хатуу гэмээр хууль гэдэг нь илт харагдаж байна.  Хувь хүний биеийн онцлог, өвчний хүндрэлээс үүдэж хохирсон хүний хохирлыг эмч нар барагдуулж дээрээс нь бас ял үүрэх болчихоод байна. Жишээлбэл, төрөх хугацаанаас өмнө гэнэт өвдөж их хэмжээний цус алдаад эмнэлэгт цаг алдан хүргэгдэж ирсэн жирэмсэн эхийг аврах гэж байдгаараа хичээж, багаараа ажилласаар байгаад нөгөө  хүн нь амиа алдлаа гэж бодъя. Яах аргагүй эмч нараас  биш, өвчтнөөс шалтгаалсан зүйл байтал жирэмсэн эхийг аварччадаагүй, эх баригчийн буруу болж, шоронгийн хаалга татах уу. Гэхдээ энэ хуулийг зөв, буруу юу гэж шүүж тунгаахдаа гол биш, хамгийн гол нь амьдрал хэр нийцэж, хөрсөн дээрээ хэр буух хууль вэ гэдгийг хаана хаанаа харж бодолцох ёстой юм шигээ.

Сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдлээс болж амиа, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарсаар байгаа. Гэхдээ эмчийн буруугаас болж эмчлүүлж байсан өвчтөний амь нас хохирсон уу гэдгийг хөндлөнгийн хүмүүс буюу эмнэлгийн эмч, ажилтнууд тогтоох боломж байхгүй. Буруутай эсэхийг нь шүүх шинжилгээний байгууллага болоод шүүхээс л  тогтооно. Гэтэл хохирсон хүний ар гэрийнхэн  “Эмч нар хүн аллаа, санаатай алсан, санамсаргүй алдаа гаргасан” мэт ойлголтыг нийгэмд төрүүлж, тэдний эсрэг чичлээд байдаг нь үнэн.

Ажлын байран дээр алдаа гаргаж, хүний амь нас хохироож шүүхээс ял зэм сонссон эмч эмнэлгийн ажилтнууд бий ч алдаа гаргасан хэрнээ ял завшиж, одоо ажлаа хийгээд явж байгаа хүмүүс ч цөөнгүй бий.

 Уг нь эмч нар өвчтөнийг аврах гэж ажиллахаас алах гэж ажилладаггүй. Гэхдээ алдаа гаргахгүй эмч, сувилагч гэж байхгүй. Хэн ч ажлын байран дээрээ санамсаргүй алдаа гаргаж болно. Хамгийн гол санаатай л биш бол санаандгүй санамсаргүй байдлаасаа үүдэж хариуцлага алдах тохиолдол бий.

Тиймээс дээрх хуулийн талаар эмнэлгийн байгууллагын ажилтнуудын байр суурийг сонирхлоо. Тэдний хэлж буйгаар “Амьдралд үл нийцэх хууль. Хэрвээ энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол эмчээрээ ажиллах  хүн бараг олдохгүй дээ. Хүний төлөө цаг наргүй, нойр хоолгүй, цалин багатай ажилласаар байгаад шоронгийн хаалга татна гэж юу байх билээ. Тиймээс энэ хуулийг хэрэгжихээс нь өмнө салбарын яам, эмнэлгийн удирдлагууд, ёсзүйн хороо, хуулийг санаачилсан нөхдүүд энэ хуулийн зүйл заалтаа эргэн харж, нухацтай шийдвэрийг гаргахын тулд онцгой анхаарах хэрэгтэй дээ.  Үнэндээ эмч эмнэлгийн ажилтнуудыг хайрлаагүй, хатуу хууль санаачилсан байна лээ. Торгуулийн мөнгөн дүн ч ямар их юм бэ. Бид нарын цалин хэд билээ. Тийм их хэмжээний сая төгрөгийг яаж төлж барагдуулах уу. Арай л биш юм даа” гэв.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …