Шарга морьтод гал унтраах, аврах ангийг байршуулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр боллоо. Тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн гүүрний дэргэд Аврах гал унтраах 35 дугаар ангийн гал унтраах тасгийг 2 автомашинтайгаар байрлуулжээ. Энэ тасгийн албан хаагчид 4 ээлж, 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр нийслэлийн   иргэдийн аюулгүй, амгалан амьдрах нөхцлийн бүрдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед  богино хугацаанд дуудлагын газарт хүрч, төрийн үйлчилгээг  иргэдэд цаг хугацаа алдалгүй,  шуурхай, хүртээмжтэй хүргэх  ач холбогдолтой юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …