Өнөөгийн залуусын үнэн төрх

 1201604091460166102

Хоёр эмээ ярьж байна гэнэ. Одооны энэ гэр бүлийн амьдралыг ойлгохгүй юмаа. Орой унтахгүй өглөө босохгүй. За тэгээд цай хийдэг, гурил зуурдаг айл алга. Өдөржин ажил ажил гэж явчихаад хийсэн ч юмгүй авсан ч цалингүй өр өр. Тэгсэн хэрнээ бүгд шахуу машин унаж давхиад гадаад дотоодгүй аялаад брэнд мэрэнд хувцас гээд. Тэгээд баяр алгасахгүй, мэдэх мэдэхгүй баяр тэмдэглээд ууж идээд байх юм. Өнөө муу дээлийг маань дээл гэхүү палаж гэхүү, цамц ч юмуу болгоод хаячихаж.

Орой гэртээ хоорондоо дуугарахгүй утсаа маажаад суучих юм. Тэр утсан дээр нь үзээд үзээд дуусдаггүй юу ч байдаг юм бүү мэд. Хоолоо идсэн ч бие зассан ч, орондоо ч үзээстэй. Үгүй мөн хачин утас аа. Намайг байгааг мэддэг ч юмуу үгүй ч юмуу бүү мэд.

Бас болоогүй хажуугаар нь зурагтаа асаачихна. Тэр нь дандаа уйлсан зовсон хүмүүс эсвэл сүнс чөтгөр эсвэл хүүхэлдэйн кино. Утсаа үзээд үзээгүй юм болов уу гээд мэдээ үзэх санаатай сольтол “Өө ээжээ яг гоё дээрээ байна, маргааш биднийг байхгүйд үзчих л дээ” гэх юм. Нүд чих, гар тархи хамаг юм нь зэрэг ажиллаад ойлгоод байдаг юм байлгүй. Тэгснээ “Ээжээ тэдний хүүхэд тэр ийм тийм, тэнд байна, тийм юм хийж байна, зураг нь энэ” гээд энд тэндхийн хүний юу хийсэн, идсэнийг хүртэл мэдэхийг нь яанаа. За тэгээд би ч эрхиэ эргүүлээд л өөрсдийг нь хараад суудаг боллоо.

Муу ээждээ сайхан хоол хийж өгнөө л гэсэн. Их л сайхан хоол байх гээд идлээ. Пээ бүү үзэгд, гал залгичих шиг болоод хоолой хорсоод нулимс гарсан хоол хийх юм. Би гэдэг хүн их л хоцрогдсон юм байх аа гэж байна шүү. Нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй байна шүү хүмүүс ээ!

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …