О.Магнай: Т.Аюурсайханыг нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулна

download (2)

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

Учир нь өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан “О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” гэсэн утгатай ярилцлага өгч тараасан юм. Уг ярилцлагадаа тэрбээр “О.Магнай нэр бүхий сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, арилжааны банкуудад торгууль тавьдаг боловч дараа нь их хэмжээний мөнгө авч, торгуулиа хүчингүй болгодог” хэмээн ярьсан юм.

Харин үүнд тайлбар хийв. О.Магнай “Т.Аюурсайхан улс төрийн зорилготойгоор илтэд гүтгэсэн өнгө аястай иймэрхүү яриа гаргаж байна.

ШӨХТГ-ыг би даргалаж байх үед огт тийм асуудал гардаггүй байсан. Т.Аюурсайхан энэ яриад байгаа зүйлээ баримтаар баталгаажуулах хэрэгтэй. Өөрөө л ийм асуудалтай учраас О.Магнай гэх хүнийг элдвээр хэлж олны анхаарлыг татах гэж оролдож байна. Яг үнэндээ намайг ажиллаж байх үед шатахууны хомсдол үүсгэсэн гэх нэрийдлээр иргэдийг залилж, зохиомол хомсдол үүсгэдэг байсан “НИК” компанийг ШӨХТГ-аас 2012 оны арванхоёрдугаар сард торгууль тавьж торгосон.

Бензин байсаар байтал “Бензин дууссан” гэж худлаа хэлж, зохимол хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбогдуулж манайхаас 4 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Энэ асуудлаар шүүхийн байгууллагад хандсан ч манайх ялалт байгуулсан нь үнэн. Эцсийн шүүхийн шийдвэр торгуулиа дахин тавьж тооц гэсэн байсан. Тэгээд энэ асуудлыг “НИК”-ийн удирдлагад удаа дараа тавьсан ч нилээн хойрго хандсан. Гэвч Т.Аюурсайханы үед ШӨХТГ гурван шатны шүүхэд “НИК” компанид ялагдал хүлээсэн. Үнэндээ Т.Аюурсайхан “НИК” компанитай үгсэн хуйвалдаж, торгууль тавьсан Ж.Очирсүх гэдэг байцаагчийг удаа дараа дарамталж, ажлаас ор үндэслэлгүй халсан байдаг.

Зөвхөн энэ байцаагчийг ч халаад зогсоогүй ШӨХТГ-ын нийт ажилтны 90 хувийг халж, сольсон байдаг. Учир нь НИК” компани нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувь эзэмшдэг, түүний сайн найз Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн бизнес юм.

Харин Т.Аюурсайхан нь Н.Багабандийн туслахаар олон жил ажилласан нэгэн. Хамтдаа гадаад дотоодоор зугаалж явдаг хүмүүс” хэмээн ярилаа. Түүнчлэн тэрбээр, Т.Аюурсайханыг худал гүжирдлэгээр олон нийтийн тархийг угааж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулахаар өгнө гэдгээ хэлсэн юм. Яг хэзээ хуулийн байгууллагад гомдол гаргах вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад “Яг хэзээ өгөхөө мэдэхгүй байна. Би аймар завгүй явсаар байна” гэсээр хурлыг дуусгасан юм. Тэрбээр ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байгаа бөгөөд дүүргийн иргэдийн хувьд “Залуу хүнийг дэмжинэ. Төрд гарчихвал юм хийчих залуу хүн” хэмээн ам сайтай байгаа ажээ.

Эа сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …