Авлигатай тэмцэх газар 2016 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.