Орон сууцны үнэ буурчээ

d969icda5ommi8150m67397npГуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгаа гарчээ. Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 4.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас -0,8 хувиар, оны эхэн үеэс -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үеэс-7.8 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарчээ.Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 4.5% 16.2% -2.8%
Өмнөх сартай харьцуулахад -0.9% -0.8% -0.4%
Оны эхэнтэй харьцуулахад -0.9% -2.4% -1.3%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -10.9% -7.8% -13.8%

Судалгаанд шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулсан байна.

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …