48.8 мянган хүн ажил идэвхтэй хайж байна


Өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлэн  ажил идэвхтэй хайж байгаа 48.8 мянган хүн байгаагийн  25.7 мянга нь эмэгтэйчүүд байна.
Ажиллах хүчний судалгааны 2015 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажилгүй хүн  96.5 мянга байсан юм.

Ажил идэвхтэй хайгчдын  35.4 мянга нь эрхэлсэн ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мян.хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 3.9 мян.хүн буюу 15.7 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 1.4 мянган хүн буюу 50.6 хувиар өсчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний улиралд ажилгүй 29.0 мянган хүн  шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.2 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин  22.2 мянган хүнийг   ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасчээ.

Ажил идэвхтэй хайж байгаа нийт иргэдийн 47 хувь нь бүрэн дунд, 27,7 хувь нь дээд, 7,2 хувь нь техник мэргэжлийн, мөн 7,2 хувь нь тусгай дунд боловсролтой байгаа бол 1,2 хувь нь боловсролгүй хүн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …