Хэвийн жингээ барих, илүүдэл жингээ хасах нь хүн бүрийн хувьд чухал асуудал болжээ. Таргалалтын 80 хувь нь оройн хоолноос шалтгаалж үүссэн байдаг тул элдэв өөх тос, хуурсан шарсан, илчлэг ихтэй оройн хоолныхоо оронд энэхүү илчлэггүй, холестрин багатай атлаа уурагтай, олон төрлийн эрдэс бодис агуулсан эрүүл хоолыг хийж идэж заншаарай. Таны ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өөх хайлуулах үр дүнтэй хоол шүү.
Байцааг гадна талаас нь хүйтэн усаар сайтар угаасны дараа голоор нь нэг хэрчинэ.
Ингээд буцалсан усанд хийж 12-15 минут чанана. Давс огт хийх хэрэггүй. Уснаас сайтар шүүж гаргаад хөргөөрэй.
Хальсгүй шинэхэн тахиан цээж махыг сонгоорой.
Ингээд мөн л буцлаж буй халуун усанд хийж 15-17 минут чанана. Давслах хэрэггүй.
Уснаас шүүж гаргаад сайтар хөргөнө. Идэхэд хялбар байх үүднээс тахиан махыг сэмлэн жижиглэж болно.
Ингээд ерөнхийдөө тахиан мах, байцаа маань идэхэд бэлэн боллоо.
Тахиан махыг өөрийнхаа хүссэнээр хэрчиж бэлтгээд давснаас бусад амтлагчаар бага зэрэг амтлаж болно.
Хэрвээ энэхүү хоолыг илүү баяжуулж идмээр байвал гааны навч, сонгино, ногоон сонгино, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, салат навч зэргээр хачирлан баяжуулж идэж болно. Та сайхан хооллоорой.
эх сурвалж: 1000 jor.mn