Нүүрсний акул “Peabody Energy” дампуурлаа зарлалаа


Өнөөдөр дэлхий дээр нүүрс олборлох хэмжээгээрээ хоёрт ордог Peabody Energy корпораци дампуурлаа зарлаж байгаагаа мэдэгдээд шүүхэд албан ёсоор өргөдлөө энэ сарын 13-нд өгчээ. Миссури мужид байрладаг энэ корпораци АНУ-ын эрчим хүчний хэрэгцээний 10, дэлхийн эрчим хүчний 3 орчим хувийг үйлдвэрлэдэг том корпораци. Корпорацийн албан ёсны мэдээнд өгүүлснээр бол эдний өр нийтдээ 10,1 тэрбум доллар болсон гэнэ.

Дампуурч байгаа гол шалтгаанаа Peabody үндсэндээ үйлдвэрлэлийн хэлбэрэлтгүй унаж байгаагаас  гэж тайлбарлаж байна. Корпораци ийм байдлаар “үйлдвэрлэл нь унаж, өрийн дарамтад орон мөнгөний урсгал нь хуимгдаж, бүхий л нөөц бололцоогоо шавхсан болохоор цаашдын нөхцөл байдлаа сайжруулахын тулд шүүхийн хамгаалалтад орж ажиллахад хүрсэн” гэсэн байна.
Энд “Үйл ажиллагаагаа цаашид шүүхийн хяналт дор хэвийн үргэлжлүүлэхэд хүрч байна” гэжээ.

“Энэ бол хүнд шийдвэр байлаа, гэхдээ манай корпорацийн хувьд хамгийн зөв зам. Өнөөдөр бид маргааш дэлхийн лидер байхын тулд маш өндөр түвшинд ажиллах шаардлага урган гарч байна” гэж Peabody корпорацийн ерөнхийлөгч, ерөнхий захирал Г.Келлоу хэвлэлийн хурал дээр хэлжээ.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ маш хурдтай унаж байгаа нь энэ корпорацийн дампуурах гол үндэс боллоо хэмээн нэр хүндтэй Business Insider сэтгүүлийн сурвалжлагч бичиж байна.

Корпораци бүр гуравдугаар сарын 16-нд л дампуурлаа зарлаж магагүй гэж мэдэгдэж байсан юм. Тэгэхэд санхүүгийн байдал нь хэт хүндрээд байсан болохоор 71,1 сая долларын зээл авахаар шийдвэрлэж байсан ч шинжээчид нь цаашдаа санхүүгийн байдла сайжрахгүйгээр харин ч улам их өрийн дарамтад орох юм биш үү хэмээн анхаарууулж байлаа.

1983 онд байгуулагдсан Peabody Energy корпораци АНУ, Австралит, Хятад, Энэтхэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг, албан байр нь Миссури мужийн Сент-Луисед байрладаг юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар АНУ, Австралид 26 уурхай эзэмшдэг тус компанид нийтдээ 7600 хүн ажилладаг юм.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …