Альбертын их сургуулийн /Канад/ явуулсан судалгаагаар нэг хундага улаан дарс уувал нэг цаг спорт зааланд хичээллэхтэй ижил ач холбогдолтой хэмээн тогтоожээ.
Улаан дарсанд агуулагдах ресвератрол нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, булчинг чангаруулах үйлчилгээтэй юм байна.
Судалгааг удирдсан Жэйсон Дайк “Спорт зааланд хичээллэх завгүй хүмүүст маш хэрэгтэй нээлт боллоо” гэж дүгнэжээ. Ресвератрол бол зүрхний цохилтыг түргэсгэж, цусан дахт сахарын хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй бөгөөд булчинг хүчтэй, уян хатан болгохын зэрэгцээ залуужуулах үйлчилгээтэй бодис юм. Өдөрт нэг хундага улаан дарс уудаг хүмүүс зөнөх, хавдар тусах эрсдэл багатай байдаг нь судалгааны явцад ажиглагдсан гэнэ. Хамгийн гол нь нэг хундагаас илүүгүйг ууж байх ёстой юм.