Сонгинохайрхан дүүргийн фермерийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

13000402_1073369832720391_2017990643_oСонгинохайрхан дүүргийн 21 р хороонд амьдарч байгаа иргэдийн  амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуй гэж хороо дүүргийн  удирдлагууд харж байна. Тиймээс мал бүхий иргэд фермер эрхлэгчдийн анхны зөвлөгөөнийг зохион байгуулж,   фермер эрхлэгчдийн холбоог байгууллаа. Ингэснээр мал бүхий иргэд  эрх ашгаа нэгтгэж, хамтран ажиллах боломж бүрдэж байна гэж тэд үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн 21 р хороо та бүхний хэлж заншиснаар партизаны сангийн аж ахуй юм. Энэ хороололд 2000 гаруй өрхийн 6500 орчим хүн амьдарч байна. Нийт иргэдийн 95 хувь  мал аж ахуйн салбарт ажиллаж хөдөлмөрлөн амьдралаа авч явдаг бөгөөд  малын гаралтай түүхий эд , ашиг шимийг нь хүртэх боломж нөхцөл тааруу байдаг талаараа малчин иргэд ярьж байна.

Тэдэнд тулгамдаж байгаа гол асуудлууд нь бэлчээрийн газар, гол түүхий эд сүүгээ борлуулах мөн үнэлүүлэх, хадлан авах газар зэргүүдийг дурдаж байлаа. Жишээ нь фермергүй 4-5 үхэртэй айл сүүгээ борлуулахад хэцүү байдаг  гэдгийг энд хэлж байсан  энэ мэт асуудлууд  их байдаг учраас малчин өрхүүд, фермер эрхлэгчид  холбоо байгуулснаар өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарах боломжтой болсон талаар хороон дарга хэлж байна.

Харин цаашид фермер эрхлэгчдийн холбооны тавьж байгаа асуудлуудыг дүүргийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар дүүргийн дарга ийнхүү хэлж байна.

Дээр дурдсанчлан малчид, фермер эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг шат шатанд нь шийдвэрлэх боломж байгаа гэдгийг хэлж байна. Малчид ч холбоо байгуулж эвлэлдэн нэгдэж байгаа нь бидэнд ашигтай гэдгийг  хэлж байлаа.

12986788_1073369896053718_833379274_o 13009684_1073369859387055_1230551090_o 13009943_1073369839387057_631699367_o 13009918_1073370222720352_1697668470_o 13010219_1073369779387063_58735407_o 13016440_1073370299387011_1554783221_o 12986351_1073369799387061_559485679_o 12986479_1073370319387009_1987138058_o 13016521_1073370372720337_1636851982_o

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …