“Хатан Туулаа аваръя” үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Жагар дөнгөж сая /2016.04.18/ УИХ-ын дарга З.Энхболдод хаягласан нэгэн шаардах бичгийг өглөө. Тус хөдөлгөөний гол зорилго нь нийслэлчүүдийн амьдралын эх ундарга болсон туул голд анхаарлаа хандуулахыг УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нараас хүсч буй ажээ.
Өнгөрсөн хугацаанд Туул голын эрэг дагуу түгээмэл олдоцтой ашигт малтмал буюу элс, хайрга олборлох тусгай зөвшөөрлийг олгосноос Туул гол ширгэж, зарим газраа урсац нь тасраад байгаа юм. 2005 оноос өнөөг хүртэл Туул голын эрэг дагуу 64 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Энэ олон тусгай зөвшөөрөл эзэмшигчид Туулын эрэг дагуу олборлолт явуулснаас болж, Туул гол 20-30 км газарт тасарчээ.
Нийслэлчүүдийн хэвийн амьдралд болоод байгаль экологид онцгой хохирол учруулсан тусгай зөвшөөрлүүдийг нэн даруй цуцлах, Туул голд анхаарлаа хандуулахыг сануулсан шаардах бичгийг УИХ-ын дарга болон нэр бүхий 11 гишүүнд хүргүүлснээ Д.Жагар сэтгүүлчдэд мэдээллээ. Ирэх баасан гагиг буюу дөрөвдүгээр сарын 22-ны нэгдсэн ёуулган дээр Туул голын өнөөгийн байдлын талаар яаралтай хэлэлцэхийг “Хатан Туулаа аваръя” хөдөлгөөнийхөн шаардлаа.