Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурлын тов гарчээ

1460942783571437bf6a7a3

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах “Худалдаа хөгжлийн банк”-инд дээрэмчин халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг барьсан бөгөөд төрсөн ах дүү хоёр энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоосон юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, прокуророос яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл тэднийг шүүх хурлын тов гарчээ.

Тэднийг ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны өдрийн 11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд шүүх юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Эрүүгийн хуулийн 147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …