Залууc цахим хуудсаар нэгдэн их цэвэрлэгээнд оролцлоо

1e8d2a0d1bc3a5a0ae5ef5161d55e7b1Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдан оролцов.
Цэвэрлэгээнд 8044 аж ахуйн нэгж байгууллагын, 44833 хүн оролцож 331 га талбайн 2119 тонн хог хаягдлыг цэвэрлэн, 651 рейсээр хогийн цэг рүү тээвэрлэн хүргэсэн. Төрийн 370, тохижилт үйлчилгээний 21 байгууллага цэвэрлэгээнд оролцсон юм.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд цахим хуудаснаа нэгдсэн 120, 19, комбинатынхан (combinat) facebook группын залуус тоглож өссөн Дунд голоо, Эко хүү С.Буянхишигтэй хамт Сэлбэ Ротаракт клубынхан Сэлбэ голыг, “Унаган нутаг” төрийн бус байгууллага, дүүргүүд дэх иргэдийн бүлгүүд өөрсдийн амьдарч буй орчноо цэвэрлэсэн. Энэ нь нийслэлийнхээ тохижилт, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган цэвэрлэгээнд оролцох залуус болсныг олон нийтэд харуулсан, хүүхэд багачуудыг ил задгай хог хаяхгүй байхад өөрсдийн биеэр үлгэр дууриал үзүүлсэн ажил болсон.
Цэвэрлэгээний үеэр зуслангийн бүс, гэр хорооллын доторх гуу жалга, гэрлийн шон, нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр цэвэрлэгээг хийж, хайс хашаа хашлагыг угаалаа гэж Улаанбаатат хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхигүй болон огт оролцоогүй  аж ахуйн нэгж, байгууллагууд:
  • “Бум” хүнсний дэлгүүр /БГД-1-р хороо
  • Edinburg паб /БГД 1-р хороо/
  • Movie паб /БГД 1-р хороо/
  • “Q” центр /БГД 4-р хороо/
  • Гранд массаж /БГД 4-р хороо/
  • “Замчдын өргөө” СӨХ /БГД-4-р хороо/
  • “Зуун мод” СӨХ /БГД 4-р хороо/
  • Намуун” зоогийн газар, /БГД 5-р хороо/
  • Ариг банк /БГД 5-р хороо/
  • Их барилга-45” СӨХ /БГД 5-р хороо/
  • Маргад төв /ЧД/
  • Оюу pub /ЧД/
  • Нийслэлийн ахмадын хороо,
  • Бяцхан ертөнц цэцэрлэг,
  • Хөдөлмөрийн дээд сургууль,
  • Бишрэлт трейд ХХК
  • Оранж плаза,
  • Casper хүнсний дэлгүүр,
  • Үлэг гүрвэлийн музей,
  • Амрах агшин алжаал тайлах төв,
  • Гоёл гоо сайхан,
  • Ама эмнэлэг,
  • Sunset караоке,
  • Таны дэлгүүр /ЧД/
  • Монос эмийн сан /ЧД/
  • “Маамуу нааш ир” цэцэрлэг
  • Соёл урлагийн их сургууль
  • Зиза төв
  • Хулан кафе
  • Урт цагаан үйлчилгээний төв

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …