Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг анхааруулж байна

12994508_1696052920668462_2314084173016119322_nЯргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ.
Төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс хууль бусаар агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага ногдуулна.
Монгол Улсын “Амьтны тухай” хуулийн 37.2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг ЗГ-ын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр:
Гурыг 330000
Зүрийг 400000
Эр янзагыг 231000
Эм янзагыг 280000 төгрөгөөр тус тус үнэлээд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг болно.
БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хураамж төлдөг.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …