Төрийн ордон руу харсан цонхоо онгойлгохгүй байхыг анхаарууллаа

85093748b943def765ad84374a9b801a77795781Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ACEM-ийн уулзалт явагдаж байгаатай холбогдуулан аюулгүй ажиллагааны хүрээнд аж ахуй нэгжүүдэд анхааруулга хүргүүлсэн банйа. Тодруулбал, ACEM-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын салбар хурал энэ сарын 18-аас 23-ны өдрүүдэд манай улсад зохион байгуулагдаж байгаа.

Тэгвэл энэ үеэр Чингисийн талбай, Төрийн ордон болон зочин төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхнуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс анхаарууллаа.

Мөн үеэр архи согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг ч үүрэгдсэн байна

000000

эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …