Оросын иргэд Монголд зээл өгөх дургүй байна

нгол Улс шинээр авах зээлээ төлөх нь юу л бол

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд С.Лавровын өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт хийсэн айлчлал нилээдгүй шуугиан дагуулаад буй. онгоцноос Жинстэй буусан, Монгол дахиад зээл авах нь, авсан зээлээрээ эргээд ОХУ-д барьцаалагдаж шахалтад орно гэсэн яриа сошиал хийгээд ам дамжин явсаар.

2015-09-23T073327Z_01_MOS03_RTRIDSP_3_RUSSIA-RELIGION-23-09-2015-09-09-10-751

ОХУ-ын хэвлэлүүд ч гэсэн Гадаад Хэргийн сайдынхаа айлчлалд нилээдгүй ач холбогдол өгч энэ талаар мэдээлсээр. Энэ удаад Коммерсант сонинд хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

13022462_10206357190624326_543564881_nОХУ Монголд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэг тэрбум ам.долларын зээл олгож болох тухай FlashSiberia агентлаг мэдээлсэн байна. Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров өмнө нь Монгол Улс зээл авах хэлэлцээр хийж буй талаар мэдээлсэн хэдий ч хэдий хэр хэмжээний зээлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм.  Лавровын ярьснаар Орос Монгол Улсад рублиэр зээл олгож болох бөгөөд ийм тохироо хийснээр Орос улс эдийн засгийн олон салбарт Монгол Улстай хамтын ажиллагаагаа сайжрууах боломжтой гэж Үндэсний Энергетикийн Хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч Александр Фролов тайлбарласан байна.

“Монгол Улс бол борлуулалтын зах зээл, Газпромнефть хүртэл битумээ тийш явуулдаг. Монгол улс бол байгалийн баялгийн эх үүсвэр, тэнд Хятадын зах зээл рүү гаргаж болох нүүрс, уран, бас нүүрстөрөгч боловсруулж болох газар. Хамгийн гол нь ложистикийн асуудал. Монгол Улс биднийг Хятадаас тусгаарлаж байдаг. Тийм болохоор энэ утгаараа Монгол бол маш гайхалтай, бас сайхан улс” гэж Фролов итгэлтэйгээр ярьжээ. Энэ оны хоёрдугаар сард ОХУ Монгол Улсын хуучин зээлийн өр төлбөрийн 98 хувийг тэглэсэн. Тухайн үед энэ улсад олгосон нийт зээл 174 сая ам.доллар байсан бөгөөд Монгол Улс шинээр авах зээлээ төлөх нь юу л бол гэж Деловая Россия (Ажил хэрэгч Орос) шинжээчдийн зөвлөлийн гишүүн Владислав Жуковский үзэж байгаа юм.

“Бид маш онцгой хэцүү нөхцөл байдалд байгаа, төр засгийнхан ойр орчмын улс орнуудын үнэнч шударга байдлыг худалдаж авахаас өөр аргагүйд орсон. Гэхдээ эдийн засгийн өнцгөөс энэ бол маш тэнэг зүйл. Бидэнд мөнгө байхгүй, төсөв унасан гэж хэлж байгаа ч үнэндээ бол гуравдагч орнуудын өр зээлийг өршөөхгүй байх, бас татвараа ухаалаг хураах ёстой. ТТУХН-ы хэмжээнд манай гадаад эдийн засгийн түншүүдийн олонхийн хувьд ОХУ бол нэг төрлийн саалийн үнээ, энэ үнээний ачаар өөрийн эдийн засгийн болоод улс төрийн дотоод асуудлуудаа шийдвэрлэж байна” гэж Жуковский Коммерсантъ FM-д өгсөн ярилцлагадаа онцгойлон хэлжээ.

2000-аад оны үед Орос улс есөн улсын өр зээлийн хагасыг тэглэсний дотор Вьетнам, Эфиопи, Афганистан, Ирак, Сири багтсан байна. Сүүлийн гурван жилийн дотор ОХУ-ын эрх баригчид Куба, Умард Солонгос болон Узбекистаны өр төлбөрийн ихэнх хэсгийг мөн тэглэжээ. Эдгээр зээлийг ЗСБНХУ-ийн үед олгосон төдийгүй эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй байсан гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн стратегийн тэнхмийн эрхлэгч Владимир Квинт тайлбарласан.

“ОХУ энэ тал дээр хэд хэдэн хувилбараар ажиллаж болно. Тухайлбал, өрөө төлж чадахгүй гэдэг нь бараг тодорхой улс орнуудаас өр төлбөрөө төлөхийг шаардах, эсхүл эдгээр орнуудыг түнш болгох үүднээс өр төлбөрийг нь өршөөн тэглэхийн сацуу зээл авахыг санал болгох. Ингэснээр худалдаа эдийн засгийн харилцааг илүү хялбар болгож байгаа юм. Нэг тэрбум рубль гэдэг бол Монголын эдийн засгийн хувьд энэ дүндээ ОХУ-аас бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авах гэсэн үг. Ингэснээр зөвхөн Монголын төдийгүй мөн Оросын эдийн засгийг идэвхжүүлнэ” гэж Квинт ярьжээ.

Гадаад Хэргийн сайд Сергей Лавров мөн Монгол Улсад рублиэр зээл олгосноор хоёр орны худалдааны тэгш бус байдлыг сайжруулна гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна ОХУ болон Монгол Улсын Төв банкнууд своп хэлцлийн талаар хэлэлцээр хийж байна гэж Лавров онцгойлон тэмдэглэжээ.

эх сурвалж:politik.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …