Ажилдаа дуртай болох 10 хялбар арга

Ажил дээрээ аз жаргалтай байхын тулд таныг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг мэдэцгээе. Дараах хэдэн санааг авч үзэцгээе.
I-love-my-jobАНУ-ын ажлын байруудад хийгдсэн саяхны судалгаагаар хүмүүсийн 70% нь ажил дээрээ уйтгартай, гунигтай байдаг гэжээ. Гэхдээ бид ийм байх албагүй шүү дээ. Тэгвэл бид өдөр бүр дараах 10 зүйлсийг хийж, ажлаасаа баяр баясгаланг мэдэрч болно:

1. Илүү нухацтай ажигла.
Ажил дээрээ бага ч боловч хөгжилтэй байх нэг арга бол хүмүүсийг ажиглаж, тэднийг юу урамшуулж, яагаад аливаа зүйлсийг хийдэг болохыг нь бодох юм. Эрүүл сониуч байдлыг бий болго. Тэгвэл та хэзээ ч уйдахгүй.
2. Илүү ухаантай ярь.
Бодлогүй ярих нь илүү их асуудал, саад бэрхшээлийг авчирдаг. Ярихаасаа өмнө бодох нь эргэлзээг арилгаж,  тухайн өдрөө илүү баяр баясгалантай байхад тусална.
3. Сайн сур.

imagesХэрэв та ажил хийж л байгаа бол үнэ цэнэтэй зүйл хийж байна гэсэн үг. Тиймээс түүнийг сайн сурч эзэмш. Ур чадвараа илүү сайжруул. Тэдгээрийг сайн хийж сурвал таньд илүү таатай байх болно.
4. Гүнзгий амьсгал ав.
Гүнзгий амьсгал авч байхгүй бол тархи хүчилтөрөгчөөр дутагдаж, сэтгэл гутрал, санаа зовнилыг бий болго. Тиймээс гүнзгий амьсгал авч байх нь амар тайван байдлыг авчрах болно.
5. Удаан ид.
Идэх гэдэг бол амьдралын хамгийн сайхан зүйл. Хэрэггүй хоол хүнс ходоод руугаа чулуудахын оронд таньд сайн нөлөө үзүүлэх шилдэг хоол хүнсийг сонгож, хэрэглэ.
6. Аливаа зүйлийг урьдчилан хар.
Хэрэв тэдэнд таныг урагш ахиулах зүйл байгаа бол зорилго таныг идэвхижүүлнэ гэсэн үг. Зорилгодоо илүү эрчимтэй сэтгэл хөдлөлтэйгээр ханд, тэгвэл зорилгоо биелүүлж чадна.
7. Байн байн инээмсэглэ.

ameseuempregoХүн бүр аз жаргалтай үедээ инэээмслэглэдэг гэдгийг мэддэг боловч цөөхөн хүмүүс үүнийг бодит байдлаар ашигладаг. Инээж байх нь таныг аз жаргалтай болгоно.
8. Илүү хурдан шийд.
Шийдвэргүй байдал гэдэг бол ажлын байран дээр байдаг таагүй зүйл гэж хэлж болно. Хожимдсон хойно нь зөв шийдвэр гаргаснаас буруу ч гэсэн шийдвэрээ одоо гаргах нь чухал.
9. Амархан уучилж бай.
Хүмүүс бол хүмүүс. Тиймээс тэд байгууллагыг бүрдүүлдэг. Бусдын эсрэг атаа жөтөөг хадгалаад байвал та л өөрийгөө аз жаргалгүй болгож байна гэсэн үг. Тиймээс атаа жөтөөг өөрөөсөө гарга.
10. Илүү талархалтай бай.
Нэгэн мэргэн хүн: “Ухамсартай үйлдэл хийхээс хэзээ ч бүү татгалз” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл та ямар ч үед үүнийг хийж чадвал өдрийг сайхан өнгөрүүлж чадна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …