Дорноговь аймгийн малчдад хүмүүнлэгийн тусламж хүргэв

123518570dornogobiДорноговь аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Айраг, Алтанширээ, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Сайхандулаан, Өргөн сумын малчдад туслах зорилгоор Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж-Иргэний хамгаалалын сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх хүрээнд  “Каритас Чех Репаблик”, “Онцгой байдлын газар”, “Аймгийн Улаан Загалмайн Хороо”  хамтран дээрхи сумдын малчин өрхүүдэд 1,5 сарын хүнсний хэрэглээний тусламжийн бараа материалыг Дэлгэрэх, Алтанширээ сумын 178 өрхөд тээвэрлэн хүргэх ажлыг  2016 оны 04 сарын 15, 16- ны өдрүүдэд зохион байгуулав. Уг тусламжийн бараа материалыг тээвэрлэн хүргэх үйл ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Ганжаргал, Улаан Загалмайн хорооны дарга Б.Зулбаяр нар оролцож малчдад хүлээлгэн өгөв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …